Петрочайна Дачин Тамсаг ХХК 1.86 сая тонн баррель (251.8 мянган тонн), Доншен газрын тос (Монгол) ХХК 177.5 мянган тонн барелль (24.8 мянган тонн) тус тус тавдугаар сарын 31-нийг хүртэл олборложээ. Энэ нь нийтдээ 1,989,617 тонн болсон бөгөөд 2023 оны төлөвлөгөөний 1/3 орчим буюу 31.3 хувьтай тэнцэж байна.
Хоёр компани 6.5 сая баррель (883,796 тонн) олборлохоор төлөвлөжээ. Доншен одоогоор төлөвлөгөөний талаас илүү хувийг гүйцэтгэсэн бол Петрочайна 29 хувьтай байна.
2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Брент маркийн түүхий газрын тосны үнэ 73.05 ам.доллар/баррель байна.