Энэтхэгийн Засгийн газар лити, берилли, ниоби, танталыг экспортлохыг хориглох нь улс орны чухал ашигт малтмалын нөөцөөр бие даан хангах стратегийн алхам гэж үзэж байна. Тухайн 4 төрлийн металлыг экспортлохыг хориглох хуулийн төслийг тус улс хэлэлцэж буй аж.
Эдгээр металл багтсан 30 нэр төрлийн ашигт малтмалыг Энэтхэг улсын батлан хамгаалах, сансар судлал, инженер технологийн салбарт амин чухал гэж тус улсын Засгийн газар тодорхойлжээ.
Өнгөрсөн долоодугаар сард Энэтхэг улс лити, берилли, титан, ниоби, тантал, циркони зэрэг чухал металлуудыг хувийн компаниуд олборлохыг зөвшөөрсөн Уурхай, ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан байна.