Эхний 7 сард Хятад 52.75 сая тонн коксжих нүүрс импортолжээ

Э.ОД

Долоодугаар сард Хятад улс 7.13 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.6 хувиар өссөн байна. Харин өмнөх зургаадугаар сарынхаас 7.9 хувиар буурчээ. Импортын дундаж үнэ 134.1 ам.доллар/тн буюу өмнөх оноос 121.8 ам.доллар, зургаадугаар сарын үнээс 27.25 ам.доллароор хямд юм.

Эхний 7 сард Хятад нийт 52.75 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Энэ нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 63.9 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Оны эхний 7 сарын хугацаанд нийтдээ 9.59 тэрбум ам.долларын коксжих нүүрс импортолсон аж.