ГЕГ-ийн мэдээллээр энэ оны эхний найман сард Монгол Улс 3.66 сая тонн төмрийн хүдэр экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 37.6 хувиар буюу 1 сая тонноор өссөн үзүүлэлт юм. Мөнгөн дүнгээр 286 сая ам.долларын экспорт хийгдсэн байна.
Зөвхөн наймдугаар сард экспортолсон төмрийн хүдрийн дундаж үнэ 59.16 ам.доллар/тонн аж. Тухайн үнэ жилийн өмнөхөөс 29.26 ам.доллароор буурч, өмнөх долоодугаар сарынхаас 1.64 ам.доллароор өсжээ.