Монгол Улсын Засгийн газрын 2023 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 347 тоот тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Сандагийн Магнайсүрэнг шилжүүлэн томиллоо.
Тогтоолыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Батбаатар танилцуулж, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнд ажлын амжилт хүслээ. Мөн тэрээр салбар яамны нийт албан хаагчдад хандан төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхэд хамтран зүтгэж ажиллахыг үүрэг болгов.