“Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд үйлдвэрлэж буй уул уурхайн экспортын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн өрсөлдөхүйц үнээр, ил тод, нээлттэй борлуулах зорилгын хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ТӨҮГ-ын төмрийн хүдрийн баяжмалыг Монголын хөрөнгийн биржээр худалдаалсан цахим арилжаа (2023.09.15)эхэлж амжилттай өндөрлөсөн байна.
Анхны арилжаа 12 цагт эхэлж 13 цагт хаагдсанаар “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 65 хувийн агуулгатай төмрийн нойтон баяжмалыг анхны дуудсан 90 ам.доллараас 99.5 ам.доллар хүрч 10.56 хувииар өссөн байна.
Хоёр дахь арилжаа 14 цагт эхэлж 15 цагт хаагдсанаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын 65 хувийн агуулга бүхий нийт 21 мянган тонн төмрийн нойтон баяжмалыг спот гэрээгээр тонн тутмыг 93.ам.доллараас дуудаж 99.5 ам.доллараар борлуулжээ. Энэ нь 6.99 хувиар өссөн үзүүлэлт юм.
Гурав дахь арилжаагаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 58 хувийн агуулга бүхий 6800 тонн төмрийн хуурай баяжмалыг спот гэрээгээр тонн тутмыг 56 ам.доллараас дуудаж 84 ам.доллараар борлуулж 50 хувийн өсөлт үзүүлжээ.
Төмрийн баяжмалын анхны цахим биржийн арилжаагаар“Эрдэнэс Монгол” нэгдлийн харъяа компаниуд нийлбэр дүнгээр 78800 тонн төмрийн баяжмалыг 7,735,200 ам.доллараар арилжиж, анхны дуудсан үнээс даруй 11 хувиар илүү арилжаалсан байна.
“Эрдэнэс Монгол” нэгдэл нь охин болон харьяа компаниудын уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн бодит үнээр борлуулснаар борлуулалтын орлогыг нэмэгдүүлж, төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ, валютын нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.