МГТБҮ-ийн EPC-4 багц ажил албан ёсоор эхэллээ

Э.МИШЭЭЛ

Өнөөдөр (2023.09.29) газрын тос боловсруулах үйлдвэрийн сүүлийн шатны EPC-4 багц ажил албан ёсоор эхэллээ. Энэхүү ажлыг эхлүүлэх гэрээнд "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, "Megha Engineering & Infrastructure Limited" компанийн Устөрөгчийн үйлдвэр хариуцсан Ерөнхийлөгч Ражеш Редди нар гарын үсэг зурлаа.

Тус багц ажил эхэлснээр газрын тос боловсруулах үйлдвэрийн багц ажлууд нэгэн зэрэг явагдах нөхцөл бүрдэж, ерөнхий гүйцэтгэгчтэй боллоо. Үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд болон газрын тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажил өнгөрсөн 4 дүгээр сард эхэлсэн. Ирэх жилээс EPC-4 буюу лицензтэй технологийн байгууламжуудыг барих ажил эхэлнэ.

Одоогийн байдлаар газрын тос боловсруулах төсөлд Монгол, Энэтхэг, Итали, Франц, АНУ, Нидерланд, БНХАУ зэрэг улс орнуудын мянга гаруй инженер, мэргэжилтнүүд оролцож байна.