Биржээр арилжаалсан төмрийн хүдрийг ачиж эхэлжээ

Э.МИШЭЭЛ

Өнөөдөр (2023.10.06) биржээр арилжаалсан "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн төмрийн хүдрийн баяжмалын ачилт эхэлсэн гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. Тус дуудлага худалдаанд (2023.09.15) төмрийн 58 хувийн агууламжтай худалдаанд 6800 тонн хүдрийг 56 ам.доллароор санал болгож 86 ам.доллароор борлуулсан нь үнэ 50 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Мөн өдөр “Монголросцветмет” ТӨҮГ-ын 65 хувийн агууламжтай 72 мянган тонн төмрийн баяжмал арилжаалсан. Энэхүү арилжааны нийлүүлэлтийг 10 дугаар сарын 5-ны өдөр 100 вагоноор хийжээ. Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн терминалаас БНХАУ-ын Эрээн боомт руу тээвээрлэсэн байна. Биржээр арилжаалсан “Монголросцветмет” ТӨҮГ-ын төмрийн хүдрийн санал болгосон үнэ 7-10 хувиар өсөж 99.5 ам.доллароор худалдагджээ. 

Монголын Хөрөнгийн Биржээр 13 удаагийн дуудлага худалдаагаар 113 400 тоннтөмрийн баяжмал арилжжээ.