ХБНГУ-ын Холбооны гео шинжлэх ухаан, эрдэс баялгийн газар (BGR)-аас “Түүхий эдийн нөхцөл байдал”-ын жил бүрийн тайлангаа гаргажээ. Тус тайланд түүхий эдийн импортын зардал өнгөрсөн онд дээд цэгтээ хүрсэн. Энэ байдал 2023 онд энэ байдал хэвээр хадгалагдсан гэсэн байна. Шалтгаан нь түүхий эдийн импортоос ихээхэн хамааралтай байсан бөгөөд үүнээс үүдэн Германы эдийн засагт дарамт учруулж байна гэжээ.
Түүнчлэн никель, хөнгөн цагаан, цайр зэрэг аж үйлдвэрийн металлын үнэ, батарейн түүхий эд болох кобальт, лити зэрэг бүтээгдэхүүн үнэ мэдэгдэхүйц өссөн байна.
Олон улсын түүхий эдийн зах зээлийн нөхцөл байдал хурцадмал байгаа тул дотооддоо хайгуул, олборлолт хийх нь чухал болж байгаа. Цааш нь BGR-гийн тайланд зэс, төмөр, ган, хөнгөн цагаан, цайр, хар тугалгыг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий дахин ашиглах нь түүхий эдийн нийлүүлэлт, байгаль орчин, нөөцийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг дурджээ.
Эх сурвалж: BGR