Засгийн газрын (2024.01.10) хуралдаанаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт байрших “Бүс нутгийн логистикийн төв”-ийг түшиглэн олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэжээ.
Хуурай боомтын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт, ТЭЗҮ болон зураг төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж дуусгахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгасан байна.
Хуурай боомт байгуулахад хөрөнгө оруулах, хамтран ашиглах чиглэлээр гадаад, дотоодын түншүүдтэй хэлэлцээ хийхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгажээ.