Хүрэн нүүрсний экспортын хэмжээ 2.9 сая тонн хүрэв

Э.МИШЭЭЛ

Монгол Улс 2023 онд 69,6 сая тонн нүүрс экспортолсон гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. 

Энэ нь өнгөрсөн оны төсөвт оруулсан төсөөллөөс 90 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. 

2023 онд БНХАУ-аас гадна бага хэмжээгээр Сингапур, БНСУ руу нүүрс экспортолсон. Тодруулбал, Сингапур 190,489 тонн, БНСУ 132,469 тонн чулуун нүүрс Монгол Улсаас импортолжээ. Харин хүрэн нүүрсний экспорт 2.9 сая тонн хүрсэн байна. Тус төрлийн нүүрсийг БНХАУ худалдан авчээ. 

Энэ оны төсөвт 60 сая тонн нүүрс экспортлохоор тусгаад байна.