Э.МИШЭЭЛ
Монголын хөрөнгийн биржээр (2024.01.05-02.27) уул уурхайн бүтээгдэхүүний 89 арилжаа явагдлаа. Энэ хугацаанд 4.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжсан байна.
Өнгөрсөн хугацаанд 44 арилжаагаар 3.9 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс "Эрдэнэс Тавантолгой" ХХК 7 удаагийн арилжаагаар гурван төрлийн, 3.35 сая тонн нүүрсийг 441 сая ам.доллароор борлуулсан. Хэлцлийн дундаж үнэ тонн тутам 129.3 ам.доллар байжээ.
"Энержи Ресурс" ХХК хоёр төрлийн, 537 мянган тонн нүүрсийг 684 сая юаниар арилжлаа. Хэлцлийн дундаж үнэ тонн тутам баяжуулсан коксжих нүүрс 1401.7 юань, баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 561.6 юань хүрчээ.
Мөн хугацаанд төмрийн хүдэр, баяжмалын 45 арилжаагаар 21.5 сая ам.долларын борлуулалт хийсэн байна. Арилжаанд "Монголросцветмет" ТӨҮГ 214 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал, "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК 69 мянган тонн төмрийн хүдэр тус тус борлуулсан. Дундаж үнэ төмрийн баяжмал FE-65% 104.4 ам.доллар, төмрийн хүдэр FE-58% 74.6 ам.доллар, төмрийн хүдэр FE52-% 68.7 ам.доллар байжээ.
Монголын хөрөнгийн биржээр гуравдугаар сарын 4-ний өдөр "Андын Илч" ХХК 12,800 тонн чийг багатай хүрэн нүүрсний арилжаанд орохоор бүртгүүлжээ.