Zijin Mining: 2028 он гэхэд зэсийн үйлдвэрлэлээ 50 хувиар нэмэгдүүлнэ

Э.ОД

Хятадын уул уурхайн томоохон компани Zijin Mining зэсийн үйлдвэрлэлээ 2025 онд төлөвлөж байсан хэмжээнээс илүү буюу 4 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр тус компани ирэх жил 1.22 сая тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн үг. Ирэх жилүүдэд зэсийн зах зээл дээр хомсдол үүснэ гэж Zijin Mining үзэж байна. Түүнчлэн, 2028 он гэхэд зэсийн үйлдвэрлэлээ 50 хувиар нэмэгдүүлэхээр зорьж буй аж. Үүнтэй холбоотойгоор Zijin Mining нь Түвд дэх Julong төслийн уурхайг өргөтгөх ажлыг эрчимжүүлжээ.   

Хятадын металлын хамгийн том группийн нэг Zijin Mining нь Конго, Серби дэх уурхайнуудаа өргөтгөхийн зэрэгцээ дэлхий даяар критикал минералын шинэ төслүүдийг эзэмших, хөрөнгө оруулахаар эрэлхийлж байна. Тус компанийн мэдэгдсэнээр, металлын нийт үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд дэлхийд нөлөө бүхий том уурхай, эсвэл уул уурхайн компаниудыг худалдаж авахаар төлөвлөжээ.

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ бүх цаг үеийн дээд түвшинд ойртсон нь ногоон эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор өсөн нэмэгдсэн зэсийн эрэлт хэрэгцээг өнөөгийн уурхайнууд хангах боломжгүйг харуулж байгааг шинжээчид онцолж байна.