MinePro Mongolia 2024 арга хэмжээний үеэр Олон улсын уул уурхайн холбоодын дугуй ширээний уулзалтад Уул уурхайн салбарын шинэ чиг хандлага, тогтвортой байдал, дэлхийн геополитик ба нийлүүлэлтийн сүлжээ гэсэн сэдвийн хүрээнд (2024.10.11) зохион байгуулагдах гэж байна. Тус уулзалтад Канад, АНУ, Их Британи, Австрали, БНХАУ, Индонез, БНЭУ зэрэг орны уул уурхайн ассоциацийн удирдлагууд оролцож, дараах сэдвүүдийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэнэ:
- Уул уурхайн салбарын ирээдүйн чиг хандлага
- Технологийн дэвшлийн бодит нөлөө
- Чухал ашигт малтмал ба эрчим хүчний шилжилт
- Тогтвортой уул уурхайн практик ба байгаль орчны хамгаалалт
- Уул уурхайн салбарын геополитикийн сорилтууд
- Логистик ба нийлүүлэлтийн гинжин хэлхээг оновчлох нь
Монгол_Улс нь чухал ашигт малтмалын нөөцөөр баялгаас гадна дэлхий дахинд төвийг сахисан байр суурьтай нь олон улсын хамтын ажиллагаа, хэлэлцүүлгийг бэхжүүлэх тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж байна. Энэхүү дугуй ширээний уулзалт нь дэлхийн хамтын ажиллагааг дэмжих, технологийн инновацийг ахиулах, уул уурхайн салбарт тогтвортой практикийг хангахад таатай платформ болно гэж МУУҮА-иас мэдээллээ.