Өнөөдөр (2024.09.10) Монгол банкны холбооноос Банкны салбарын 2024 оны эхний хагас жилийн тайланг танилцууллаа. Тус тайланд дурдсанаар, эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай гарсан. Үүнд уул уурхайн салбар, түүнийг дагаад тээвэр, агуулахын салбарын өсөлт харьцангуй хурдан байсан. Энэ нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн гэсэн байна.
2024 оны эхний хагас жилд эдийн засаг 5.6 хувиар өсөхөд уул уурхайн салбар 1.8 хувь, уул уурхайн бус салбар 3.7 хувиар нөлөөлжээ. Харин уул уурхайн салбарт олгосон бизнесийн зээлийн хэмжээ 2024 оны хоёрдугаар улиралд 942 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 435 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ буурч сүүлийн 10 жилийн доод хэмжээнд очсон. Үүнд уул уурхайн салбарын чанаргүй зээлийн хэмжээ 15 нэгж хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Эх сурвалж: МБХ