Pentwater: TRQ-ийн хувьцаагаа 13.77 хувь болгож нэмэгдүүлэв

Э.ОД

Turquoise Hill Resources-ийн 1.24 хувийн энгийн нэгж хувьцааг 41.01 канад доллар, нийт 102.5 сая канад доллароор худалдаж авсан байна. Ингэснээр Pentwater Capital Management нь Turquoise Hill Resources-д эзэмшдэг хувьцаагаа 13.77 хувь болгож нэмэгдүүлжээ. Тус компани нь Turquoise Hill Resources-ийн хоёр дахь том хувьцаа эзэмшигч юм.
Turquoise Hill Resources Turquoise -ийн 49 хувийг Rio Tinto групп худалдаж авах төлөвлөгөөг дэмжихгүй байгаагаа Pentwater Capital Management мэдэгдсэн байна. Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшигч Turquoise Hill Resources-ийн 49 хувийг 3.3 тэрбум ам.доллар Rio Tinto худалдаж авах санал тавьсан. Энэ талаар Turquoise Hill Resources-ийн удирдах зөвлөлөөс компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн дунд санал хураалт явуулахаар болсон юм.