"Уул уурхайн 7" хоног арга хэмжээний эхний өдрийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын ур хугацааны “Алсын хараа 2050” хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021-2025 оны хөгжлийн үндсэн 5 чиглэл, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэнэ.
Манай улсын стратегийн уул уурхайн салбарт хариуцлагатай нээлттэй, ил тод байдлыг хэвшүүлэх, байгаль орчны сөрөг нөлөөг бууруулах, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нэн шаардлагатай. Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд төрийн оновчтой бодлого, орон нутгийн засаг захиргааны зохистой оролцоо дутагдаж байна. Төр нэг гараараа зөвшөөрөл өгч, нөгөө гараараа хөрөнгө оруулагч болон хувийн хэвшлийг дарамталдаг байж болохгүй юм.
Хариуцлагагүй, нөхөн сэргээлт хийдэггүй үйл ажиллагааг таслан зогсоож, байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг нөхөн сэргээх чадвартай аж ахуйн нэгжийг дэмждэг дэвшилтэд бодлогыг баримтлах нь улс, ард иргэдийн ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэж Засгийн газар үзэж байна.
Цаашид Засгийн газраас уул уурхайн салбарыг хөгжүүлэх, олборлолтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримтлах ба шаардлагатай дэд бүтцийг болгоход дэмжлэг үзүүлэх, экспортын боомт гарцуудыг нэмэх, хүчин чадлыг сайжруулах үйл ажиллагааг “Шинэ сэргэлтийн бодлого” хүрээнд идэвхтэй үргэлжлүүлнэ" гэлээ.