Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2025.02.26) боллоо. Ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоодын хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.
Тэрээр"Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд "Энержи Ресурс" компанитай гарын үсэг зурсан 2008 оны гуравдугаар сарын 8-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээний баримт бичиг нь Стратегийн ач холбогдол бүхий төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон хууль бус, зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл "Энержи Ресурс" компанитай гэрээ байгуулж стратегийн тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, тухайн үед үйлчилж байсан, одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ. Өөрөөр хэлбэл энэ асуудлаар Монгол Улсын УИХ 2007 онд тогтоол гаргаж, Тавантолгой орд газар, тэр дундаа "Энержи Ресурс" компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг талбай Стратегийн ач холбогдол бүхий газарт хамруулчхаад байхад энэ ордын талаар гэрээ хийж, хэн нэгэнд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайдад байгаагүй. Тэгээд ч энэ үеийн Засгийн газрын хуралдааны үзэхэд энэ асуудлыг судална, эргэж Засгийн газарт танилцуулахыг Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан Х.Наранхүү гэгчид, мөн асуудлыг эргэн шийдвэрлэхийг тухайн үеийн Засгийн газарт, Ерөнхий сайд УИХ-аас даалгаж шийдвэрлэсэн байхад ийм бүх процессыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий стратегийн ордод хамааруулах УИХ-ын 2007 оны тогтоол биелээгүй байна. Өдийг хүртэл зөрчигдөж явсан гэсэн дүгнэлтийг танилцуулж байна. Тэр байтугай зарим нэг шалгах нөхцөл байдал тодорч байна. Анх энэ лицензийг албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж өөр дээрээ авсан байж болзошгүй хүний асуудал. Өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлж Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй асуудал тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Харин Ухаахудагтай холбоотой асуудал дээр Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн ийм дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаас хийгдэж байна." гэв.
Тэрээр нэмж,
"2007 оны тогтоолын хавсралтад эдгээр талбай нь стратегийн ордод орно гэж заасан байдаг. "Энержи Ресурс" ХХК-ийн эзэмшлийн талбай, "Тавантолгой" ХК буюу жижиг Тавантолгой болон бусад компаниудын нэрээр нь оруулсан. Энэ стратегийн ордуудад төр хувь эзэмшинэ. Хэдэн хувь эзэмшихийг Засгийн газарт танилцуул гэж заасан. 2007 оноос хойш энэ талаар УИХ хэлэлцээгүй. Мөн Засгийн газрын УИХ-д танилцуулах үүрэг байгаа.
Төрийн мэдэлд эргүүлж авах асуудлыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд байна. Өнгөрсөн хугацаанд яагаад энэ асуудлыг хөдөөгүйг мэдэхгүй байна. Энийг ярих сонирхол байхгүй байсан гэж харж байна. Тухайлбал, Үйлдвэр, худалдааны сайдтай байгуулсан гэрээ нь Монголын төрд байхгүй. ЗГХЭГ, АМГТГ, тухайн яамны ажлын хэсэг байгуулагдаж, хайсан ч гэрээ нь олдохгүй байна.
Улсад учруулсан хохирол эрүүгийн гэмт хэрэг болох ёстой. Эрүүгийн тухай хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг болж байгаа, энэ үйлдэл нь. Гэхдээ Шүүхийн өмнөөс гэм буруугийн талаар хэн нэгэн ярих эрх байхгүй.
Нэг зүйлийг онцолж хэлэхэд төрийн албан тушаалтнуудын алба хашиж байсан хүмүүсийн буруутай үйлдэл, үйл ажиллагаа, процессын алдааг ярьж байна. Хувийн өмчийн талаар, хөрөнгө оруулсан компанийн талаар ямар нэг дүгнэлт бид хийгээгүй.
Энэ компани өнгөрсөн хугацаанд ямар хэмжээний ашиг орлого олсон, ямар хэмжээний татвар төлсөн, ямар хэмжээний буцаан авалт авсан гэсэн ерөнхий мэдээлэл тодруулсан. Энэ бол хувийн компанитай холбоотой асуудал биш. Харин өөрсдийн эрх мэдлийг хэрэгжүүлээгүй, эсвэл урвуулсан ийм тодорхой этгээдүүдээс үүдсэн асуудал. Бид төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэрхэн, яаж тогтоолгох шийдвэрийг УИХ-аас гаргуулах ёстой" гэлээ.
Нэг зүйлийг онцолж хэлэхэд төрийн албан тушаалтнуудын алба хашиж байсан хүмүүсийн буруутай үйлдэл, үйл ажиллагаа, процессын алдааг ярьж байна. Хувийн өмчийн талаар, хөрөнгө оруулсан компанийн талаар ямар нэг дүгнэлт бид хийгээгүй.
Энэ компани өнгөрсөн хугацаанд ямар хэмжээний ашиг орлого олсон, ямар хэмжээний татвар төлсөн, ямар хэмжээний буцаан авалт авсан гэсэн ерөнхий мэдээлэл тодруулсан. Энэ бол хувийн компанитай холбоотой асуудал биш. Харин өөрсдийн эрх мэдлийг хэрэгжүүлээгүй, эсвэл урвуулсан ийм тодорхой этгээдүүдээс үүдсэн асуудал. Бид төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэрхэн, яаж тогтоолгох шийдвэрийг УИХ-аас гаргуулах ёстой" гэлээ.