Дэлхийн хамгийн том хайгуул, олборлогчдын чуулган PDAC өчигдөр (2025.03.05) өндөрлөлөө. Энэ жилийн чуулганд 27,353 оролцогч, тэр дундаа 1100 гаруй Засгийн газар, компани, аж ахуйн нэгж, бусад төлөөлөл оролцжээ.
Чуулганыг хааж PDAC-ийн ерөнхийлөгч Рэймонд Голди "Жилээс жилд PDAC нь зах зээлийн хамгийн сүүлийн мэдээ, мэдээлэл, технологийн дэвшлийг танилцуулж, чухал түншлэлийг дэмжих газар болон өргөжсөөр ирсэн. 2025 онд бид өргөн хүрээний боловсрол, мэдлэг олгох хөтөлбөрт анхаарч, мөн хөрөнгө оруулагчдад зориулсан үзэсгэлэн дэлгэж, компаниудыг танилцуулж, чуулга уулзалт болон үзэсгэлэнд оролцогчдыг хооронд нь холбож, хамтын үйл ажиллагаанд үнэлж баршгүй боломжуудыг санал болгосоор ирсэн уламжлалыг үргэлжлүүллээ" гэсэн байна.