Эхний хоёр сард 1882 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар 1882 кг үнэт металл авсан гэж мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 15.1 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. 

Нэгдүгээр сард 1236.9 кг, хоёрдугаар сард 645.1 кг үнэт металл тус тус худалдан авчээ. 

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны хоёрдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 321,506.03 төгрөг байжээ.