Өнөөдөр (2025.03.19) АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Кэйти Жэксоныг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар Ц.Туваан Кэйти Жэксоныг Рио Тинтогийн Зэсийн группийн захирлаар томилогдсонд баяр хүргэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсад зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах болон геологийн судалгааны дата мэдээллийг хүлээлгэн өгөх талаар санал солилцсон гэж АҮЭБЯ-наас мэдээллээ.