Монголын геологи, хайгуулын чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл тавина

Монголын Геологи, Хайгуул-2025 чуулган энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно. 16 дахь удаагийн чуулганы эхний өдрийн өглөөний үндсэн хуралдаан, хэлэлцүүлгийн хөтөлбөр гарсан байна. 

Пүрэв гарагийн өглөөний хөтөлбөр (2025.03.27)

Бодлого, хамтын ажиллагаа
Хурал удирдагч:
Д.Алтанхуяг, "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ
Б.Энхтуяа, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл

09:00 Нээлт
Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч Г. Цолмон
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга

09:30 Илтгэл
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан

09:45 Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын үр дүн ба төлөвлөлт Үндэсний геологийн алба, Н.Мөнхбилэг

10:00 Цацраг идэвхт ашигт малтмалын өнөөгийн байдал
Цөмийн энергийн комисс, Б.Баатарцогт

10:15 Илтгэл
Ашигт малтмал, газрын тосны газар, Кадастрын хэлтэс

10:30 Илтгэл
Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Г.Эрдэнэтуяа

10:45 Илтгэл

10:45 Хэлэлцүүлэг: Эрэл, хайгуул ба орон нутгийн харилцааны асуудлууд болон боломжууд
Удирдагч: Газрын Тос, Байгалийн Хийн Хайгуул, Олборлогчдын Холбоо, Д.Даваа-Очир

Оролцогчид:
"МНРИК" ХХК
"Оюу Толгой" ХХК
"Степ Гоулд" ХХК
"Эрдэнэ Монгол" ХХК

Үндсэн хуралдааны илтгэл, хэлэлцүүлэгт бодлого, хамтын ажиллагаа, инновац, технологи, критикал минерал, ашигт малтмал, эрэл, хайгуул ба орон нутгийн харилцааны асуудлууд болон боломжууд гэсэн сэдвүүд багтжээ.