Лхагва гараг (2025.04.30)-т АНУ, Украины талууд удаан хүлээгдсэн чухал ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурсан байна.
Тэргүүн шадар сайд Свириденко гарын үсэг зурсны дараа Х хуудсандаа, "Манай улс дэлхийн хөрөнгө оруулалтыг татах болно" гэжээ. Гэрээний нөхцөлд Украины ашигт малтмалаас гадна аж үйлдвэрийн салбарт АНУ нэвтэрсэн бололтой гэж BBC мэдээлсэн байна. Уг гэрээг Украины парламент эцэслэн батлах аж.
Гэрээний нөхцөлийг өнгөрсөн баасан гарагаас хойш дахин хэлэлцсэн бөгөөд амралтын өдөр тохиролцсоноос хойш өөрчлөлт ороогүй гэж Сангийн сайд Бессен мэдэгджээ.
Украинд бал чулуу, титан, лити зэрэг чухал болон ховор ашигт малтмалын арвин нөөцтэй гэж үздэг. Уг хэлэлцээр нь АНУ, Хятадын худалдааны дайн өрнөж буй үетэй давхцаж буйг шинжээчид онцолж байна.
Эх сурвалж: BBC, Mining