БНСУ-тай хийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Ашигт малтмал, газрын тосны газар БНСУ-ын "Хийн Аюулгүй Байдлын Корпорац"-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан (2025.04.29) байна. Энэхүү техникийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар шатдаг хийтэй холбоотой үйл ажиллагааны аюулгүй байдал, эрх зүйн орчин, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломж бүрджээ.

Цаашид "Шатдаг хийн импорт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт,  ашиглалтын үеийн аюулгүй байдлын эрх зүйн орчин бүрдүүлэх, хяналтын нэгдсэн тогтолцоог чадавхжуулах" техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж АМГТГ-аас мэдээллээ.