АМтХ-ийн Шинэчилсэн найруулга болон "Оюу толгой" төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын тухай Ажлын хэсгүүд хуралдана

УИХ-ын чуулганы энэ 7 хоногт хэлэлцэх асуудал, тов, дараалал гарсан байна. Тус тов, дарааллаас салбартай холбоотой хуралдааны мэдээллээс хүргэж байна. 

Даваа гараг 2025.05.05
- Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан (“Үндсэн хууль” танхим, 16:00 цаг)

Мягмар гараг 2025.05.06
- Үндэсний аудитын газрын Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлантай холбогдуулан санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан (Төсвийн байнгын хороо, 334 тоот, 10:00 цаг)

- Улсын Их Хурлын 2024 оны 58 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсох (Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, "Их засаг" танхим, 11:30 цаг)

- Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал, дүгнэлт боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан (УИХ-ын дэд даргын уулзалтын танхим, 14:00 цаг)

- Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн стратеги ба боломж (Эдийн засгийн байнгын хороо, "Их Эзэн Чингис хаан" танхим, 14:00)

Лхагва гараг 2025.05.07
- Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгууллагатай харьцаж байгаа асуудлын талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан (Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, 334 тоот, 11:00 цаг) 

- Улсын Их Хурлын 2024 оны 58 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсох (Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, "Их засаг" танхим, 11:30 цаг) зэрэг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.