Сургуулийн өмнөх насны хүүхдүүд цэцэрлэгтээ очихын тулд 4-6 км зорчих шаардлагагүй боллоо

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын хүн амын тоо өсөж, хаяагаа тэлсээр байна. Даланзадгад сумын Гурван сайхан хороолол нь аймгийн төвөөс алслагдмал, шинэ суурьшлын бүсэд хамаардаг. Гурван сайхан хороололд 200 хүүхдийн шинэ цэцэрлэг баригдсанаар хүүхдүүд хол зам туулалгүй, тав тухтай орчинд сурч хүмүүжих нөхцөл бүрдлээ.

“Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн (ГОХДС) 4.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан 33 дугаар цэцэрлэг нь 2024 оны 9 дүгээр сарын 1-нээс ажиллагаагаа эхлүүлээд байна.

ГОХДС-ийн 19.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр орон нутгийн хэрэгцээнд үндэслэн барисан энэхүү сургууль нь 2025 оны 3 дугаар сарын 29-нд 1400 гаруй сурагчтайгаар хичээллэж эхэлсэн. Тус барилга нь 4 хичээлийн блок бүхий иж бүрэн цогцолбор юм.  Үүнд:

  • Сурагчдад зориулсан ширээ сандал, самбар хэрэгсэл бүхий анги, танхим
  • Мэдээлэл зүй, хими, дүрслэх урлаг, технологийн кабинет
  • Акустик доторлогоотой урлагийн заал
  • Сагс, гар бөмбөг, теннис тоглох боломжтой спорт заал
  • 300 хүүхдийн багтаамжтай номын сан
  • 550 хүүхэд хооллох хүчин чадалтай гал тогоо, хоолны заал
  • Багш, ажилчдын хичээл бэлтгэлийн өрөө
  • Хөл бөмбөг, сагсан бөмбөг, гүйлтийн зам бүхий гадна спортын талбай зэрэг баг

"Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ГОХДС) үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байна

ГОХДС нь 2015 оноос хойш Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд 160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс зөвхөн боловсролын салбарт чиглэсэн буюу сургууль, цэцэрлэгийн барилга барих, тохижуулах, тоног төхөөрөмжөөр хангах, багш нарыг чадавхжуулах сургалт зэрэг 169 гаруй төслийг 46.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна.

Томоохон төслүүдээс дурдвал:

  • Даланзадгад сумын 1,200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг
  • Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг
  • Даланзадгад сумын 174 хүүхдийн 25, 26 дугаар цэцэрлэг
  • “Говийн оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн хүрээнд 2016-2024 оны хугацаанд давхардсан тоогоор 630 оюутанд нийт 1.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон.

Өмнөговь аймгийн байгалийн түүхийн музейг 100 хувь санхүүжүүлэн, барилга бүтээн байгуулалтыг хийж, 2022 оны 5 дугаар сард нээсэн.

Аймгийн хэмжээнд иргэдийн боловсролыг дэмжих зорилгоор сургалтын байгууллагын удирдлага, манлайллын менежментийг сайжруулах, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын чанарыг дээшлүүлэх хөтөлбөрийг 2024-2028 оны хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус сангийн www.goviinoyu.mn цахим хуудас болон www.facebook.com/GobiOyuDSF Facebook хуудаснаас авах боломжтой.

"Гэрэлт" хаврын баяр арга хэмжээ боллоо

"Оюутолгой" компанийн санаачлан хэрэгжүүлж буй "Гэрэлт" төслийн хүрээнд хийгдэж буй хүүхдэд чиглэсэн олон ажлын нэг нь хүүхэд, өсвөр үеийнхнийг жюү жицүгийн спортоор хичээллэх боломжийг дэмжих явдал юм.

Энэхүү төслийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан Thunder BJJ, Sho Gi, Elysium академиудад нийт 100 гаруй хүүхэд хамрагдан, идэвхтэй бэлтгэл сургуулилт хийж, өөртөө итгэх итгэл, сахилга бат, хамт олонч чанараа төлөвшүүлж байна.

Энэ удаа "Гэрэлт" төслийн хүрээнд байгуулагдсан академиудад хичээллэж буй бүх хүүхэд нэг дор цуглан, хамтын нэгдэл, эрч хүч, тэмүүллээр дүүрэн баярын уур амьсгалыг бүрдүүллээ.