Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг хэлэлцэнэ

Э.МИШЭЭЛ

УИХ-ын чуулганы энэ 7 хоногт хэлэлцэх асуудал, тов, дараалал гарсан байна. Тус асуудал, тов, дарааллын эдийн засаг, аж үйлдвэрлэлтэй холбоотой хэсгээс хүргэж байна. 

Лхагва гараг 2025.05.14
- Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны нөөцийн зөв зохистой ашиглалт, усны ашиглах боломжит нөөц, ус хэрэглээний хэтийн төлөв, ус ашигласны болон ус бохирдуулсны үнэ, төлбөр, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан (Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо “Их Засаг” танхим, 16:00 цаг)

-  “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ (Эдийн засгийн байнгын хороо, "Их Эзэн Чингис хаан" танхим, 10:00 цаг)

Пүрэв 2025.05.15
- “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ (Их хуралдай танхим, 10:00 цаг)

Баасан 2025.05.16
- Байнгын хорооны тогтоолын төсөл /“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ (Эдийн засгийн байнгын хороо, "Жанжин Д.Сүхбаатар" танхим, 09:00 цаг) тус тус хэлэлцэхээр болсон байна.