Уул уурхай, олборлох салбарын хөдөлмөрийн бүтээмж ₮11.4 сая болж өслөө

Өнөөдөр (2025.05.16) Үндэсний статистикийн хорооноос Хөдөлмөрийн бүтээмжийн эхний улирлын мэдээллийг хүргэлээ. Тус мэдээлэлд Монгол Улсын нэг ажиллагчид ногдох ДНБ өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурсан байна. 

Томсгосон дөрвөн салбараар авч үзвэл, нэг ажиллагчид ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үе (ӨОМҮ)-ээс уул уурхай олборлолт, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт өссөн бол үйлдвэрлэл, барилгын салбарт буурсан байна.

Нэг ажиллагчид ногдох нэмэгдэл өртөг ӨОМҮ-тэй харьцуулахад,
- Уул уурхай, олборлолтын салбар 11.4 сая төгрөг болж 383 мянган төгрөг буюу 3.5 хувиар,
- Хөдөө аж ахуйн салбар 0.6 сая төгрөг болж 112.9 мянган төгрөг буюу 22.3 хувиар,
- Үйлчилгээний салбар 4.4 сая төгрөг болж 110.5 мянган төгрөгөөр тус тус өссөн байна. Харин үйлдвэрлэл, барилгын салбар 3 сая төгрөг буюу 92.3 мянган төгрөг болж 3 хувиар буурчээ. 

Ерөнхий ойлголт: Бүтээмж  нь улс  оронд  бий  болсон  үйлдвэрлэл, үйлчилгээний үр ашгийн үзүүлэлт бөгөөд үйлдвэрлэл  (гарц), орцын харьцаагаар тодорхойлно. Хөдөлмөрийн бүтээмж  нь нэг  ажиллагчид  ногдох  бодит  ДНБ‐ээр хэмжигдэнэ. Хөдөлмөрийн  бүтээмжийн тооцоонд ашиглаж буй ДНБ-д өөрийн эзэмшлийн орон сууцны хийсвэр түрээсийг тусгаагүй болно.