УИХ-ын чуулганы энэ 7 хоног (2025.06.02-06)-т хэлэлцэх асуудлын тов, дараалал гарсан байна. Тус дарааллаас Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны товоос хүргэж байна.
Мягмар гараг /2025.06.03/
“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн хуралдаан (Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, “Их засаг” танхим, 16:00 цаг)
Лхагва гараг /2025.06.04/
Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгууллагатай харьцаж байгаа асуудлын талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан (Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, "Үндсэн хууль" танхим, 10:00)
Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан (Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, "Үндсэн хууль" танхим, 12:00 цаг)
Пүрэв гараг /2025.06.05/
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг болон Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоол, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 02 тогтоолоор тус тус байгуулагдсан ажлын хэсгийн хамтарсан хуралдаан (УИХ-ын даргын 2024 оны 82 дугаар захирамжаар байгуулагдсан, "Их Эзэн Чингис хаан" танхим, 15:00 цаг) тус тус явагдана.