Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянах ажлын хэсгийг байгуулах тухай хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы энэ 7 хоног (2025.06.09-13)-т хэлэлцэх асуудлын тов, дараалал гарсан байна. 

Даваа гараг /2025.06.09/
Хил орчмын худалдаа, бүс нутгийн аж үйлдвэржилтийн өсөлт, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах шаардлагатай тохиолдолд шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан (Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, “Их засаг” танхим, 16:00 цаг)

Мягмар гараг /2025.06.10/
Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ (Эдийн засгийн байнгын хороо, "Жанжин Д.Сүхбаатар" танхим, 14:00 цаг)

“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлт (Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, "Их Эзэн Чингис хаан" танхим, 15:30 цаг) 

Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт (Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, "Их Эзэн Чингис хаан" танхим, 15:30 цаг)

Үйлдвэрлэл, технологийн паркийн форум (Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, "Их Эзэн Чингис хаан" танхим, 09:00 цаг) тус тус явагдана.