Энэтхэг Монголд уран, газрын ховор элементийг олборлох, экспортлох чиглэлээр хамтран ажиллах боломжийг судална

Энэтхэгийн Засгийн газрын Атомын Энергийн Газар болон Монгол Улсын Засгийн газрын Цөмийн Энергийн Комиссын хоорондын Хамтарсан ажлын хэсгийн 4 дэх уулзалт өчигдөр (2025.06.09) болсон байна. Тус уулзалтаар 2009 онд гарын үсэг зурсан цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааны санамж бичгийн 5-р зүйлийн дагуу явагджээ. 

Уулзалтаар цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийг энхийн зорилгоор тогтвортой, найдвартай, төлөвлөгөөтэй ашиглах талаар хоёр тал харилцан санал солилцсон байна. 

Энэтхэгийн талаас Монгол Улсад уран, газрын ховор элемент олборлох, экспортлох чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлахаар болжээ. Талууд Энэтхэгт богино болон урт хугацааны сургалтын хөтөлбөрөөр дамжуулан цөмийн эрчим хүчний салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцсон байна.