Чили хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох хугацааг 70 хүртэлх хувиар бууруулна

Чилийн конгресс уул уурхай болон бусад хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох хугацааг багасгах хуулийн төслийг өчигдөр (2025.07.02) баталсан байна. 


Уг хууль хэрэгжиж эхэлснээр төрөөс зөвшөөрөл олгох хугацаа 30-70 хувиар буурна гэж Эдийн засгийн сайд Николас Грау хууль дэмжигдсэний дараа мэдэгджээ. 

Тус улсад уул уурхайн төсөл батлагдахад 12 хүртэлх жилийн хугацаа шаарддаг байна. Удаан хүлээгдсэн энэхүү хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр уул уурхай төдийгүй сэргээгдэх эрчим хүч, бусад салбарын хөрөнгө оруулалтад ахиц гарна гэж шинжээчид үзэж байна. 


Хуулийн төслийг Чилийн конгрессын гишүүдээс дэмжсэн 93, дэмжээгүй 27, түдгэлзсэн 17 саналтайгаар ерөнхийлөгч Габриель Борикт өргөн бариад байна.