Төсвийн байнгын хороо өнөөдөр (2025.09.17) “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг"-ийг 11:00 цагт хэлэлцэхээр болсон байна.
Тус хоригийн өчигдөр (2025.09.16)-ийн хэлэлцүүлэгт Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх бодлого тууштай хэрэгжих хэрэгтэй гэдгийг МУЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулсан байна.
Тэрбээр үргэлжлүүлэн "Одоогоор 230 тонны алтны нөөц байна. Аж ахуйн нэгжүүдэд төрийн дарамтыг багасгаж, олгосон лицензийн хүрээнд үйл ажиллагаа явуулан, алтны үндсэн оруудуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой, үр дүнтэй талаар холбогдол судалгаа тооцоолол бий. Харин голын ай сав, төрийн улсын тусгай хамгаалалт, улмаар төрийн тахилгатай газар дайруулж газар нутагт лиценз олгох шаардлагагүй" гэсэн байна.
Хоригтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Ж.Алдаржавхлан, Л.Мөнхбаясгалан, Ж.Батжаргал, Ц.Даваасүрэн нар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.