Австралийн Fortescue Metals (FMG.AX) компани ногоон эрчим хүчний төлөвлөсөн зардлаа 2 дахин нэмэгдүүлнэ. Ингэхдээ Германы Tree Energy Solutions-тай (TES) хамтран устөрөгч нийлүүлэх байгууламжид хөрөнгө оруулах аж. Дэлхийн дөрөв дэх том төмрийн хүдэр үйлдвэрлэгч энэхүү түншлэлээр, эхний ээлжинд 2026 он гэхэд 300 мянган тонн “ногоон” устөрөгч нийлүүлэхээр төлөвлөжээ.
Төсөлд 130 сая ам.долларын хөрөнгө оруулж буй Fortescue Metals-ын үүсгэн байгуулагч Эндрю Форрест “Чулуужсан түлшийг орлуулах цэвэр, ногоон шийдэл Их Британи болон Европт яаралтай хэрэгтэй байгаа. TES, Fortescue-ийн хөрөнгө оруулалт Европт үүнийг хэрэгжүүлэх боломжийг олгоно. 2050 онд биш, харин дөрвөн жилийн дараа бодит биелнэ" гэжээ.
Уул амьсгалын өөрчлөттэй тэмцэх, дэлхийн дулаарлын эсрэг цэвэр эрчим хүчний жилжилттэй холбоотой уул уурхайн компаниуд үйлдвэрлэл, технологи, үйл ажиллагаандаа "ногоон" шийдвэр нэвтрүүлэхэд хөрөнгө оруулаж байгаа юм.