Нүүрсний экспортын биет хэмжээ 79 сая тоннд хүрэв

Монгол Улс он гарснаас хойш 11 сарын хугацаанд 79 сая тонн нүүрсийг 5 тэрбум ам.доллароор экспортолсон байна. Нүүрсний экспортын тонн тутмын дундаж үнэ 64 ам.долларт хүрчээ. 

Чулуун нүүрсний экспорт 73.8 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 орчим мянган тонноор буурсан бол хүрэн нүүрс 5.2 сая тоннд хүрч 1.9 сая тонноор өссөн байна. 

Харин чулуун нүүрсний экспортын үнийн дүн 3.1 тэрбум ам.доллароор буурч, хүрэн нүүрс 43.9 сая ам.доллароор өсжээ. 

2025 онд экспортолсон чулуун нүүрсний тонн тутмын дундаж үнэ 66.3 ам.доллар, хүрэн нүүрс 32.6 ам.доллар байна.

Өнгөрсөн сард 9.3 сая тонн нүүрс экспортолсон нь 10 дугаар сараас 2.2 сая тонноор өссөн үзүүлэлт болжээ. 

Он бүрийн эхний 11 сарын байдлаар нүүрсний экспортын тонн тутмын дундаж үнэ
2018 онд 77.5 ам.доллар,
2019 онд 84.4 ам.доллар,
2020 онд 74 ам.доллар,
2021 онд 167.2 ам.доллар,
2022 онд 211.2 ам.доллар,
2023 онд 129.1 ам.доллар,
2024 онд 105.7 ам.доллар,
2025 онд 64 ам.доллар байв.