Уул уурхайн салбарт үзүүлдэг татварын хөнгөлөлтийг зогсооно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2025.12.10) боллоо. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

Тэрбээр хэлэхдээ, "2025 оны жилийн эцэс хүртэлх төсвийн гүйцэтгэлтэй холбоотой Засгийн газраас сайд нарт үүрэг даалгавар өглөө. 2025 оны эцэс хүртэл орлогодоо тааруулж зардал нэмэхгүй, зардлыг эрэмбэлж ажиллахаар болсон. Эдийн засгийн идэвхжилтэй хамааралтай учраас нэг сайд, нэг алба, агентлагийн асуудал биш бүгд анхаарч ажиллана. 

Хэмнэлтийн хуулийн хүрээнд ажиллана. Энэ хууль дөрвөн дэх жилдээ ашиглаж байна. Үүнийг цаашид нарийн чанд барьж ажиллана. 

Зардлыг хэмнэхдээ цалин, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, онцгой байдлын зардал, эрүүл мэндийн зардлыг саадгүй өгнө. 

Энэ жил 140.8 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгө болгон баталсан. Үүнээс 20 тэрбум төгрөгийн үлдэгдлийг өвлийн хүндэр, зудтай холбоотойгоор 2025 онд багтаан гаргана. 

Татварт шок өгөхгүйгээр аж ахуйн нэгж, иргэдэд туслан дэмжих ажлыг нэмэгдүүлж, шаардлагатай бол татварын арга хэмжээг шат дараатай авна. 

Хуримтлагдсан өрөөс харахад уул уурхайн салбар том хувийг эзэлж байгаа. Тиймээс өнөөдрийг хүртэл уул уурхайн салбарт үзүүлсэн хөнгөлөлт, чөлөөлөлт, татварын бууралтыг цаашид зогсоох, хязгаарлах тухай Засгийн газарт танилцуулах гэсэн үүрэг даалгаврыг сайд нарт өглөө. 

Эдгээрийг ирэх оны нэгдүгээр улирал хүртэл үргэлжлүүлэх даалгавартай" гэв.