Онтрэгийн хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлнэ

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Онтре Ресурс" компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Степен Скоттой өчигдөр (2025.12.10) уулзсан байна. Уулзалтаар сайд Г.Дамдинням Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулагдсаныг дуулгасан аж. Түүнчлэн Онтре компани Оюутолгойн бүлэг ордын зарим ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Монголын талд хүндэтгэлтэй хандаж хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэхийг сануулсан байна. 

Манай талаас тус компанийн хувьд шинэ хөрөнгө оруулалтын гэрээг хийх, Рио Тинтотой тохиролцсон гэх асуудалд Монголын талыг оролцуулаагүй тул манай талаас хүчин төгөлдөр гэрээ хэлэлцээр гэж үзэхгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй, төрийн эзэмшлийн хувийг тогтоох, шинэ хөрөнгө оруулалтын гэрээг АМНАТ-т суурилсан хэлбэрээр хийх байр суурьтай болохыг илэрхийлсэн байна.

Талууд Ажлын хэсэг гаргаж хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэхээр болсныг АҮЭБЯ-наас мэдээллээ.