Долоогийн бүлгийн Сангийн сайд нар газрын ховор элемент зэрэг критикал минералын хангамжийн сүлжээ, хамаарлыг бууруулахад хамтран ажиллахаар болсныг өнгөрсөн 7 хоногт мэдэгдсэн байна.
Цахим уулзалтын үеэр сайд нар электрон төхөөрөмжид ашигладаг эрдсийн экспортод хяналт тогтоож байгаа нь дэлхийн эдийн засагт аюул учруулж байна гэжээ. Ингэхдээ аль нэг улсын нэрийг онцлоогүй гэж NHK мэдээлсэн байна.
Сайд нар чухал ашигт малтмалын хангамжийн сүлжээг тасалдуулах үүднээс зах зээлийн бус бодлого, практик ашиглах нь дэлхийн макро эдийн засгийг ноцтой сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Энэ нь үнийн хэлбэлзлийг нэмэгдүүлж, дэлхийн тогтвортой байдал, өрсөлдөх чадвар, түүнчлэн улс үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг алдагдуулах эрсдэлтэй хэмээн нэмж дурдсан байна.
Катаяама үргэлжлүүлэн "Япон чухал ашигт малтмалын зах зээлийг өргөжүүлэхэд санаачилга гаргаж, засаглалын стандартад ач холбогдол өгөх болно" гэжээ.
Долоогийн бүлэгт Японоос гадна АНУ, Их Британи, Канад, Итали, Герман, Франц багтдаг юм.
Эх сурвалж: NHK



















