Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал (2025.12.15-19) гарсан байна. Уул уурхайн салбартай холбоотой мэдээллээс хүргэе. 


Пүрэв гараг (2025.12.18)-т Ж.Баярмаа нарын 40 гишүүн (2025.10.10)-ий өргөн мэдүүлсэн "Харбины гэрээ"тэй холбоотой "Хянан шалгах түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 

Мягмар гараг (2025.12.16)-т Эдийн засгийн байнгын хороонд Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн (2025.07.04) "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. 

Баасан гараг (2025.12.19)-ийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн (2025.07.04) "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут үргэлжилнэ.