Ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо 2025 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 2773-т хүрсэн байна. Энэ нь өмнөх оны эцэстэй харьцуулахад тусгай зөвшөөрлийн тоо 33-аар нэмэгдсэн гэж АМГТГ-аас мэдээллээ.
Тодруулбал хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 1005 болж өмнөх оноос 24, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 1759 болж өмнөх оноос 9-өөр тус тус өссөн байна.
Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээ 6929.5 га болж өмнөх оноос буурсан. Харин ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайн нийт нутаг дэвсгэрт эзлэх хувьд өөрчлөлт ороогүй байна.
Монгол Улсын нийт газрын нутгийн 4.4 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэлж байна. Тухайлбал хайгуулын тусгай зөвшөөрөл 3.2 хувь, ашиглалтын тусгай зөвшөөрөл 1.2 хувийг тус тус эзэлж байгаа юм.
Ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээгээр нүүрс 42.2 хувь, алт (шороо) 10.9 хувь, алт (үндсэн) 7.4 хувь, зэс 4.4 хувь, жонш 3.5 хувь, шохойн чулуу 2.9 хувь, төмөр 2.9 хувиар тус тус голлож байна.



















