Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ээлжит шуурхай хуралдааныг өнөөдөр (2026.01.05) зохион байгууллаа. Шуурхай хуралдаанаар салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, дараах чиглэл, үүргийг холбогдох нэгж, албан тушаалтнуудад өгсөн байна. Үүнд:
- 2026 онд бүх түвшинд ажлын зохион байгуулалт, гүйцэтгэлийг сайжруулах;
- Бүх газрууд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлж, хамтын ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах;
- Хилийн орчмын хайгуул, судалгааны ажлын талаар санал боловсруулах ажлын хэсэгтэй холбоотой тушаал, шийдвэрийг яаралтай баталгаажуулах;
- Хуулиудын өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотой ажлын хэсгүүд ажлаа эрчимжүүлж хэлэлцүүлгүүд өрнүүлэх;
- Салбарын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг олон нийтэд хүргэх, таниулах, сурталчлах ажлыг эрчимжүүлэхэд нийт албан хаагчид идэвх санаачилгатай оролцох;
- Хугацаа хэтэрсэн албан бичгийг шуурхай шийдвэрлэж, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх;
- Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон Мэргэжлийн зөвлөлтэй холбоотой программ хангамж, шинжээч томилохтой холбоотой асуудлыг сайжруулах саналыг яаралтай боловсруулан танилцуулах;
- Ажлын гүйцэтгэл, үр дүнд анхаарч, төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь чанартай хэрэгжүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх;
Мөн шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг хангаж, салбарын үйл ажиллагааг илүү үр ашигтай, нээлттэй, хариуцлагатай байлгахад онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох нэгжүүдэд үүрэг болгосон гэдгийг АҮЭБЯ-наас мэдээлэв.




















