Ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрөл цуцалсныг АМГТГ-аас өнөөдөр (2026.01.05) мэдээллээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй дараах аж ахуйн нэгжийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 666 дугаар шийдвэрээр цуцалсныг мэдэгдэж байна. Үүнд: 

ТЗ-ийн төрөл дугаар

Анх олгосон огноо

Аймаг, сум

Талбайн хэмжээ (га)

Талбайн нэр

Эзэмшигчийн нэр

1

MV-010614

2005.10.07

Төв, Заамар

26.11

Урд дэлэн

“Заамарын Их Алт” ХХК

2

MV-020427

2005.10.07

Төв, Заамар

30.84

Урд дэлэн

“Уулсзаамар” ХХК

3

MV-001389

1998.10.29

Дорнод, Хэрлэн

92.01

Адуун чулуу

“Адуунчулуун” ХХК

4

XV-023056

2020.10.29

Хэнтий, Дархан

66.06

Хажуу булан

“Динг Шэнг Шин” ХХК

тус тус багтсан байна.