660 мянга гаруй га газрын тусгай хамгаалалтын хугацаа дууссан байна

Ашигт малтмал, газрын тосны газраас Сүхбаатар, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь аймгийн 660 мянга гаруй га газрын орон нутгийн тусгай хэрэгцээ болон тусгай хамгаалалттай байх хугацаа дууссаныг мэдээллээ. Тус шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т "Тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна." гэж заасны дагуу гаргажээ.