Тав дахь удаагийн Ирээдүйн эрдэс форум нэгдүгээр сарын 13-15-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, амжилттай өндөрлөлөө. Энэхүү форумд дэлхийн өнцөг булан бүрээс уул уурхайн салбартай холбоотой 21.5 мянган оролцогч цугласан нь түүхэн дээд хэмжээнд хүрснийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
Гурван өдрийн турш үргэлжилсэн форумын хүрээнд 132 гэрээ, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, үүний нийт дүн нь 100 тэрбум саудын риал буюу 27 тэрбум ам.долларт хүрсэн байна. Эдгээр хэлэлцээрт хайгуул, олборлолт, санхүүжилт, судалгаа ба хөгжүүлэлт, инновац, тогтвортой байдал, нэмүү өртөг шингэсэн нийлүүлэлтийн сүлжээ, уул уурхайн аж үйлдвэрлэл зэрэг чиглэлүүдийг хамарчээ.
Оролцогчид тав дахь удаагийн форумыг өндрөөр үнэлж, Саудын араб эрдэс баялгийн боловсруулалтын дэлхийн төв болох боломж, давуу талыг бүрдүүлж чадсаныг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, дэвшилтэд технологид зайлшгүй шаардлагатай критикал минералын эрэлт дэлхийд өсөн нэмэгдэж буй энэ үед Ирээдүйн эрдэс форум жил бүр зохион байгуулагдах нь салбарын хөгжил, хайгуулын үйл ажиллагааг хурдасгах чухал хөшүүрэг болж байгааг онцоллоо.





















