Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвөөс зохион байгуулж буй “Уул уурхайн салбарын 7 хоног” үйл ажиллагаа “Төлөвлөгөө, тайлангийн маягтуудыг бөглөхөд анхаарах зүйлс” сэдвээр өнөөдөр (2026.01.28) үргэлжилж байна. Уг сэдвээр АМГТГ-ын Уул уурхайн хэлтэс, Ашигт малтмалын хайгуул хэлтсээс сургалт, хэлэлцүүлэг өрнүүлж, 13:30 цагаас АМГТГ нээлттэй хаалганы өдөрлөгийг өөрийн байранд эхлүүлээ. Уг өдөрлөг 30-ныг дуустал үргэлжлэх бөгөөд Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга Б.Золбообаяраас үйл явдлын талаар тодрууллаа.
Ашигт малтмал, газрын тосны газраас зохион байгуулсан сургалт, хэлэлцүүлгийн үндсэн агуулга юу байсан бэ?
Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвөөс зохион байгуулж байгаа Уул уурхайн салбарын 7 хоног арга хэмжээний хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газраас хөрөнгө оруулагч нар болон аж ахуйн нэгжүүдэд зориулж геологи, уул уурхайн системийн талаар сургалтыг зохион байгууллаа. Хайгуул болон ашиглалтын лиценз эзэмшигч, хөрөнгө оруулагчид тайлан, төлөвлөгөө хэрхэн илгээх, түүнд тулгарч буй асуудал, цаашид хэрхэн сайжруулах талаар мөн хэлэлцүүлэг өрнүүллээ.
Өдөрлөгт оролцож буй аж ахуйн нэгжүүдэд нийтлэг ямар асуудал байна вэ?
Манайх геологи, уул уурхайн системийг 2011 оноос хойш хөгжүүлж, 2016 онд шинэчилсэн. Энэ системд өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хайгуул, ашиглалтын 2800 орчим тусгай зөвшөөрөл байгаагаас 1771 ашиглалтын, 1039 хайгуулын зөвшөөрөл байна. Эдгээр аж ахуйн нэгж тухайн жилд хийх ажлын төлөвлөгөө, төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын тайланг систем рүү оруулдаг. Өмнө нь цаас барьж явдаг байсныг болиулж одоо 100 хувь цахимаар аж ахуйн нэгжийн мэдээллийг авдаг болсон. Гэсэн ч цахим системд мэдээлэл оруулахдаа аж ахуйн нэгж, орон нутгаас шалтгаалсан асуудал гардаг.
Өнөөдөр бидэнд аж ахуйн нэгжээс тавьсан гол шийдэгдэхгүй асуудлын нэгт, хайгуулын ажил, уулын ажлын тайланг илгээхэд орон нутгаас нөхөн сэргээлт, байгаль орчны тодорхойлолт авах шаардлага гардаг. Энэ тодорхойлолтыг авахын тулд тухайн аймаг, сум байгаль орчны байцаагчгүй, нөгөө талаас тухайн засаг дарга тодорхойлолт өгөхгүй гэсэн асуудал гардаг. Гэтэл цахим систем эхэлж орон нутгийн баримт бичгийг оруулах ёстой байдаг. Орон нутгийн баримт бичиг хийгдээгүй учраас манайд тайлан, төлөвлөгөөг хянах боломж үүсдэггүй. Үүнээс гадна ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид АМтХ-ийн дагуу орон нутагтай гэрээ байгуулах болдог. Мөн орон нутгийн зүгээс анх удаа үйл ажиллагаа эрхлэх гэж буй ААН-д олон жил үйл ажиллагаа эрхлэгч нарын адил өндөр шаардлага тавьдаг. Эсвэл жижиг компанид том компанийн адил хөрөнгө оруулалт хий гэдэг. Үүнээс үүдэж орон нутаг бичиг хийдэггүй гэсэн асуудлыг тавилаа. Ийм асуудал анхнаасаа үүсдэг гэдгийг аж ахуйн нэгжүүд бидэнд ярилаа.
Хоёрт, манай системд сайжруулалт хийх тухай ярилаа. Яагаад гэхээр манай систем 10 гаруй маягт авдаг. Тухайн маягтыг бөглөхөд бага үйл ажиллагаа явуулсан ААН-үүд боломжийн байдаг бол их үйл ажиллагаа явуулсан ААН-үүд энэ маягтыг гараар бичихэд асуудал үүсдэг. Маягтад зориулж бичсэн өгөгдлийг хуулаад тавихад маягт нь алдаа заадаг байдлыг засаж өгөх саналаа бидэнд өгсөн.
Манай Хайгуулын хэлтэс өнөөдрөөс эхлэн хайгуулын лиценз эзэмшигч 1039 ААН рүү цахим бүртгэлийн холбоос явуулж байгаа. 7 хоногийн хугацаанд бүртгэж, хоёрдугаар сарын эхний 10 хоногт багтаан цахим сургалт хийнэ. Цахим сургалтын үеэр гарах санал, Уул уурхайн салбарын 7 хоногоос гарсан саналыг нэгтгэж, хоёрдугаар сарын 15-наас хойш буюу тайлан хүлээж авч дууссаны дараа танхимын сургалтыг зохион байгуулна. Тус сургалтад манайхаас гадна систем хөгжүүлэгч компанийг оролцуулж, аж ахуйн нэгжүүдээс ирсэн саналыг хамтдаа хэлэлцэхээр төлөвлөж байна.
2026 онд АМГТГ болон Хайгуулын хэлтсийн зүгээс өөр ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, АМГТГ болон бусад холбогдох байгууллагын зүгээс лиценз эзэмшигч аж ахуйн нэгжид аль болох хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх зарчмыг баримталж байгаа. Бидний хувьд тайлан гарснаас хойших сургалтыг жил бүр цахимаар хийдэг байсан бол энэ удаад танхимаар хийхээр болсон. Өнгөрсөн 7 хоногт Уул уурхайн хэлтэс 250 орчим ААН-ийг хамруулсан сургалтыг зохион байгуулсан. Хайгуулын хэлтэс ирэх сарын 15-наас хойш зохион байгуулахаар ажиллаж байна. Ингэж танхимын сургалт хийх болсон шалтгаан нь хаврын урь орохоос өмнө лиценз эзэмшигчид бүх тайлан, төлөвлөгөө баталчихсан байя, орон нутагтаа очих боломжийг бүрдүүлье гэсэн байдлаар хандаж байна.
Дээр нь манай газрын зүгээс сүүлийн хэдэн жил тасарсан орон нутгийн уулзалтуудыг энэ жилээс сэргээе гэж байна. Орон нутагт төлөөлөгчийн газрыг байгуулсан. Энэхүү төлөөлөгчийн газрыг идэвхжүүлж, орон нутагт уулзалтууд хийж байхаар болсон.