44 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэтийн Овоо ордын ил уурхай гүнзгийрэхийн хэрээр уул геологийн нөхцөл хүндэрсэн. Хүдэр дэх зэсийн агуулга буурч, хүдрийн хатуулаг өсөж буйтай холбоотой Эрдэнэт үйлдвэр техник, технологийн шинэчлэл, өргөтгөлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүдэр боловсруулах хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлжээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн тэр дундаа Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадал жилд 100 сая тонн, дагаад баяжмалын гарц 100 мянган тонноор нэмэгдэж байна. Улмаар борлуулалтын орлого жилд 200 орчим сая ам.доллараар өснө гэж тооцжээ.