Jindal Shadeed: "Ногоон" гангийн үйлдвэр байгуулахад 3 тэрбум долларын хөрөнгө оруулна

Э.ОД

Jindal Shadeed групп Оман улсад экологийн цэвэр гангийн үйлдвэр байгуулахад 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Экспортын гол зах зээлийг Европ, Ойрхи Дорнод болон Японы машин үйлдвэрлэлийн салбар гэж тооцож байна. 

Жилд 5 сая тонн ган боловсруулах “ногоон” устөрөгч бүхий төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрлийг авсан талаар Jindal Shadeed-ийн Гүйцэтгэх захирал Харсша Шетти мэдэгджээ.

Шинэ үйлдвэрийг 2026 он нээхээр төлөвлөсөн байна. Мөн энэхүү төсөл, шинэ үйлдвэрийн эрчим хүчний хэрэгцээнд зориулж байгалийн хий нийлүүлэх урт хугацааны гэрээ Оманы Засгийн газартай Jindal Shadeed групп байгуулжээ.  

Jindal Shadeed болон Jindal Steel нь зах зээлийн 35 тэрбум ам.долларын үнэлгээтэй OP Jindal Group-ийн бүтэц бүрэлдэхүүнд багтдаг.