"Геологийн судалгаа-шинжилгээний төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Ерөнхий геологич, Ерөнхий инженерийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад зарлаж байна.
Ерөнхий геологич, Ерөнхий инженерийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдах ба эхний шатад оролцох иргэд дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
1. Төрийн албан хаагчийн анкет (маягт №1)
2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт /диплом/-ыг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт)
3. Сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл болон өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл (битүүмжилсэн байх)
4. Нийгмийн даатгалын лавлагаа (гадаадад ажиллаж байсан тохиолдолд түүнийг гэрчлэх баримт)
5. 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг (1 хувь анкет дээр наагдсан байх)
6. Урьд нь хамтран ажиллаж байсан, таны мэдлэг, ур чадваруудыг тодорхойлох боломжтой салбарын 4 мэргэжилтний нэр, албан тушаал, холбоо барих хаяг, электрон шуудангийн хаяг
7. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
8. Шүүхээр ял шийтгүүлсэн эсэх тухай тодорхойлолт
Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогч дараагийн шатанд ярилцлагад орно.
Сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой иргэд холбогдох материалыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ажлын цаг дуусахаас өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын 310 тоот өрөөнд өөрийн биеэр авчирна уу.