
Перугийн уул уурхайн гол үйлдвэрлэл, экспортын тэргүүлэх бүтээгдэхүүн зэсийн үнэ 2 дахин өссөн ч хөрөнгө оруулалт нэмэгдээгүй байна. Иргэдийн эсэргүүцэл, ялангуяа уул уурхай эрхлэгчид болон орон нутгийн иргэдийн харилцаа нь хөрөнгө оруулалтад буурахад нөлөөлснийг тайланд онцолжээ. Латин Америкийн уул уурхайн эдийн засагтай орнуудаас Перу нь хамгийн зөрчилдөөнтэй улсад тооцогддог.
2022 онд тус улсын уул уурхай дахь хувийн хөрөнгө оруулалт 2.2 хувиар өсөх төлөвтэй. Эдийн засгийн хүрээлэнгийн тайланд дурдсанаар, Перу улсын нийт экспортын 60 хувийг уул уурхайн салбар эзэлж байна. Уул уурхайн экспортын нийт орлогын 88 хувийг зэс, алт, цайр, төмрийн хүдэр бүрдүүлж буй.