Сонгодог биржийн зарчим руу явах ёстой

УИХ-ы гишүүн Ж.Золжаргал

"Хэд хэдэн зарчмын ноцтой өөрчлөлтүүд хуулийн төсөлд байна. Олон мега төслийг хэрэгжүүлэхээр ярьж байгаа үед төрийн өмчит компаниуд томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор бүтээгдэхүүн солилцох гэрээ байгуулж болно гэсэн заалтыг хаа хамаагүй УУББТ хуульд оруулж ирж байгаа учир дэмжих боломжгүй. Мөн үнийн индекс гэдэг ойлголт оруулж ирж, нэгэнт худалдаад гэрээ байгуулаад хил дээр агуулах дээр овоолсон нүүрсний үнийг буулгах юм шиг заалт орж ирлээ. Худалдааны компаниудын алдагдлыг нөхөх лобби явж байгаа юм шиг харагдаж байна. Тээврийг худалдан авагч тал хариуцна гэж орж ирж байна. Үүний цаана юу байна гэвэл нүүрсээ уурхайн ам нөхцөлөөр борлуулж, тээвэрлэлтээ Хятадын компаниудаар хийлгэх юм байна. Монголбанкны тайлангаар үйлчилгээний салбарын хамгийн том алдагдлыг тээврийн салбар бүрдүүлж байна. Нэг тэрбум ам.доллар давчихсан. Тэр дундаа нүүрсний тээвэр, Хятадын компаниудад энэ нь хамааралтай. Бирж ажиллаж байна. Сайжруулах зүйл бий. Сонгодог биржийн зарчим руу явах ёстой. Гэхдээ ингэж биш"